Цаг үеийн мэдээ

     Хэд хэдэн судалгааны хүрээлэн, байгууллагууд 2019-nCoV –ийн нийтлэгдсэн геном дээр суурилан  шинэ коронавирусын эсрэг вакциныг бүтээх ажлыг эхлүүлээд байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн /NIH/, Биотехнологийн Модерна компанитай вакцин бүтээхээр хамтран ажиллаж 2020 оны 05 дугаар сар гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэдний гол зорилго нь РНХ вакциныг коронавирусын гадаргуугийн S /spike/-д тааруулах явдал юм.

      Квинсландын Их Сургууль (UQ; Австрали) нь генетикийн хувьд өөрчлөгдсөн вирусын уураг дархлааны урвалыг коронавирус шиг өдөөх чадвартай Молекулын кламп (molecular clamp) вакцин бүтээх юм. Дээрх төслүүдийг CEPI санхүүжүүлж байгаа юм.

      Канадын Нийгмийн Эрүүл Мэндийн Агентлаг нь Саскачеваны их сургуулийн  Вакцин ба халдварт өвчин судлалын байгууллага – Олон улсын вакцины төв (VIDO-InterVac) -д вакцин хийх ажлыг эхлүүлэх бие даасан төслийг санхүүжүүлэхээр зөвшөөрсөн. VIDO-InterVac нь 2020 оны 3 дугаар сард амьтдын туршилтыг, 2021 онд хүнд туршиж эхлэхийг зорьж байна.

Таны сурталчилгаа