Коронавирусийн тархалтын улмаас Хятадын олон хотод хөл хорио тогтоож, үйлдвэр, томоохон дэлгүүрүүд үүд хаалга бариад байгаа билээ. Коронавирусийн тархалт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс Бээжин хэд хэдэн шат дараатай алхам хэрэгжүүлэх шаардлагатайг эдийн засагчид онцолж байна. Түүнчлэн вирусын тархалт эрчимжсэн бүс нутгуудад зориулан Хятадын томоохон банк, санхүүгийн байгууллагууд тусгай бодлого баримталж эхэлжээ.
Тухайлбал, дээрх бүс нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч болон иргэдэд зориулан зээлийн хүүг бууруулахаар болсон байна. Түүнчлэн тус улсын Төвбанкнаас коронавирусийн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон иргэдийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, зээл эргэн төлөх хугацааг нь хойшлуулна гэдгээ мэдэгджээ.