Коронавирусийн халдвартай тэмцэх, тархалтыг хянах зорилгоор өвчний голомт болсон Хубэй муж руу 8,310 хүний бүрэлдэхүүнтэй 68 багийг илгээжээ.
Эмч нарын баг нь тус мужийн 29 муж хотын эмнэлэг болон Үндэсний эрүүл мэндийн комисс, Уламжлалт анагаах ухааны удирдах газар, Анагаахын шинжлэх ухааны академи, Зэвсэгт хүчний мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.
Нэмэлт тусламжийн багийн эмч нар нь өмнө нь “SARS” болон “Эбола” вирусийн тархалтын үед ажиллаж байсан туршлагатай, амьсгалын замын өвчлөл болон халдварт өвчнийг анагаах, хүнд өвчтөнүүдийг асрах чиглэлээр мэргэшсэн эмч сувилагч, шинжээчид байгаа гэнэ.