Цаг үеийн мэдээ

          Хавдартай тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр тохиодог. Дэлхий нийтээр уг өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай хуульдаа өөрчлөлт оруулан, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ.

          Монгол Улсад жилд 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Насанд хүрэгчдийн хувьд элэгний В, С вирусийн халдвартай бол элэгний хорт хавдар, ходоодны хеликобактеритай бол ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэх мэтээр мэдэж болдог бол хүүхэд яагаад хорт хавраар өвчилдөг шалтгаан өнөөг хүртэл тодорхой болоогүй төдийгүй хүүхдэд тохиолдох хорт хавдраас сэргийлэх боломжгүй гэж үздэг байна.

          ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталж, улс орнуудыг хүүхдэд тохиолдох хорт хавдрыг эмчлэхэд анхаарал хандуулахыг уриалжээ.

         “Хүүхэд болон насанд хүрэгчдийн хорт хавдар маш их ялгаатай. Хүүхдийн хорт хавдрыг эмчлэх бүрэн боломжтой, эмчилгээ үр дүнтэй болох нь батлагдсан бол насанд хүрэгчдийн хавдар өвчлөлийнхөө сүүлийн шатанд орсон бол аврагдах магадлал бага. Иймд ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталж, улс орнуудыг хүүхдэд тохиолдох хорт хавдрыг эмчлэхэд анхаарал хандуулахыг уриалсан байна.

          Уг хөтөлбөртөө 2030 онд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэх, 10 жилийн хугацаанд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, сая хүүхдийг амийг аврах зорилт дэвшүүлжээ. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй орнуудад хорт хавдраар өвчилсөн хүүхдийнхээ 80 хувийг эмчилж байгаа бол манай улсын тухайд энэ үзүүлэлт 20 хувьтай байна.

Таны сурталчилгаа