Цаг үеийн мэдээ

         Нэгдүгээр сарын эхээр Ухань хотын эрх баригчид шинэ өвчний талаарх мэдээллийг нууц байлгахыг оролдож байв. Харин нэгэн эмч ойр дотныхондоо халдварын талаар анхааруулахыг оролдоход цагдаа нар түүнийг дуудаж, чимээгүй байхыг тушаасан байна.

         Коронавирустай тэмцэж явсан, Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Уэнлиан өөрөө өдгөө өвчтөн болоод хэвтэж буй бөгөөд өөрт тохиолдсон түүхээрээ өвчний тархалтын эхний үед Ухань хотын захиргаа хэрхэн бодит байдлыг нууж байсныг илчилсэн байна.

        Ли эмч анх арванхоёрдугаар сард өвчний голомт болох газарт ажиллаж байхдаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн долоон өвчтөн САРС-тай төстэй шинж тэмдэг үзүүлж байхыг анзаарчээ. Ийнхүү тэрбээр арванхоёрдугаар сарын 30-нд хамтран ажиллагч нартаа бүлэг чатаар дамжуулан аюулыг сэрэмжлүүлэн, сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцсаа зэхэхийг зөвлөсөн байна. Гэвч Ли эмч тухайн үед шинэ нууцлаг өвчин нь үхлийн аюултай новел коронавирус гэдгийг мэдээгүй байж. Түүний ойр дотныхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дараагүй байдлаар цахим орчинд тарсан байна.

Таны сурталчилгаа