Цаг үеийн мэдээ

         Уханьд коронавирусын ул мөр хаалганы бариулаас олджээ. Халдвар авах эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг холбогдох газраас анхааруулж байна. Ухань коронавирусын тархалт дан ганц Хятад гэлтгүй дэлхийн эргэн тойронд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед хүмүүс аль болох чадах чинээгээрээ халдвар авахаас урьдчилан сэргийлж, шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа билээ. Коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Яагаад тэр вэ? Foreign Policy Саутхэмптоны Их Сургуулийн доктор Michael Head болон ДЭМБ-ын яаралтай түргэн тусламжийн холбооны мэргэжилтэн Maria Van Kerkhove нар хэрэв та вирус халдварласан тоосонцроор амьсгалах, мөн халдварласан тоосонцор тогтсон эд зүйлсийн гадаргууд хүрэх, нэг бол бусдыг ханиалгах үед вирусыг нүд рүүгээ оруулсан тохиолдолд вирусыг өөртөө авах эрсдэлтэй талаар хэд хэдэн эх сурвалж дээр үндэслэн судалгаа хийсний эцэст анхааруулжээ. Саяхан “Sin Chew Daily” эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусын халдвар авсан өвчтөний гар хүрсэн хаалганы бариулаас илэрсэн байна. Ингэснээр халдвар авах эрсдэл өмнөх үетэй харьцуулахад илүү өндөр болсон гэж үзэж байгаа гэнэ. Freepik Өнгөрсөн ням гаригт коронавирусын халдвар авсан гэж оношлогдсон өвчтөний гараараа хүрсэн металь хаалганы бариулаас Ухань коронавирус илэрсэн байна. 

         “Бидний дийлэнх нь энэ цаг үед вирус хүрээлэн буй орчинд хэр зэрэг удаан хугацаанд амьдарч чадах бол гэсэн асуултын хариултыг олж авахад анхаарлаа хандуулж байна.” хэмээн Гуанжоу дахь Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх болон Хянах Төв-ийн дарга Жан Жоубин хэлжээ. VQQ Тэрээр Уханий коронавирусын голомтод ойролцоо орших газруудад амьдарч байгаа хүмүүст хандан вирус дан ганц хүнээс хүнд бус, эд зүйлсээс хүнд халдах эрсдэлтэй тул хүний гар тогтмол хүрдэг компьютерын гар, ухаалаг гар утас, хаалганы бариул зэргийг байнга ариутгаж, цэвэрлэж байх ёстойг анхааруулсан байна.

 

Таны сурталчилгаа