Цаг үеийн мэдээ

Ольга буюу Крис Эванс нь ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Сталины зээ охин билээ.  нь Иосиф Сталины охин Светлана Аллилуевагаас төрсөн. Тэрээр 2016 онд хөх хорт хавдартайгаа тэмцэн, олон эмнэлгээр явж, эмчлүүлж байх үедээ юмыг урьдчилан хардаг зөн билгийн чадвартай болсноо зарлажээ. Светлана буюу Крис Эвансийн ээж 1966 онд АНУ руу цагаачлан гарсан байдаг. Тэрбээр тэндээ архитекторч Уэс Питерс гэгчтэй гэр бүл болж, тэдний дундаас Ольга төржээ. Гэвч бүсгүй хожим нь Ольга гэх нэрээ сольж Крис Эванс болсон юм.

Сталины зээ охин одоо АНУ-ын Портлэнд хотод амьдарч, эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг аж. 1973 онд төрсөн тэрбээр байгалийн гамшиг, том ослыг урьдчилан мэдрэх болжээ. Барууны хэвлэлүүдэд бичсэнээр Ольгагийн зөн билгийн чадвар өглөөгүүр илүү ихээр гарч ирдэг гэнэ. Бүсгүй “Би саяхныг хүртэл надад юу тохиолдоод байгааг ойлгодоггүй байсан. Юмыг урьдчилж мэдэрдгээ мэдээгүй” гэж ярьсан байдаг байна. Түүний ярьснаар өвөө Сталинд нь бас ийм чадвар байсан гэнэ.

Сталины зээ охины Барууны сэтгүүлчдэд ярьсан хамгийн дуулиантай зүйл нь:

Крис Эванс: “Өвөөгийн Кунцево дахь зуслангийн байшинг нураах юм бол Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ” гэжээ.

Ийм үйл явдал болно гэдгийг тэрбээр 2018 оны гураавдугаар сарын 1-2-нд шилжих шөнө мэдэрчээ. Сталин гуравдугаар сарын 5-нд бус 1-2-нд шилжих шөнө нас барсан гэж зээ охин нь үзэж байгаа аж. Түүний ярьж байгаа тухайн байшинг хэн ч оролддоггүй, Холбооны хамгаалах алба хамгаалж байдаг байна. Хүмүүс байшингийн ойр хавиар ч өнгөрдөггүй гэж Крис Эванс ярьжээ.

Ольга буюу Крис Эванс нь зөн билгийн чадвараасаа гадна стилээрээ олны гайхшралыг төрүүлдэг. Сүүлийн үед хэт гаж, өвөрмөц стильтэй зургууд цахим орчиндоо нийтлэх болсноор мөн өмсч зүүдэг зүйл, биеэ авч яваа байдлаас нь болж Портлэндэд түүнийг шулам гэх болжээ.

Таны сурталчилгаа