Цаг үеийн мэдээ

           Коронавирусийн халдвар Хятадын түргэн хоолны борлуулалтад сөргөөр нөлөөлөхөөр байгааг “Yum China” компани мэдээллээ. “Yum China” компани Хубэй муж дахь “KFC”, “Pizza Hut”-ийн дийлэнх салбараа хаасан байна. Түүнчлэн БНХАУ даяар түргэн хоолны нийт салбарынхаа 30 хувийг хаасан, хэзээ нээх нь тодорхойгүй байгаа юм. Энэ оны эхний улиралд үйл ажиллагаа нь алдагдалтай гарах магадлалтай байгаагаа мэдээлжээ. Ийнхүү шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар БНХАУ-ын түргэн хоолны бизнест нөлөөлж байгаа нь Монголд ч давтагдаж болзошгүй байна.

          Монгол Улсын хувьд 2019 онд тэжээвэр шувууд буюу тахианы мах, тэдгээрийн дайвар бүтээгдэхүүний импортынхоо 96.3 хувийг БНХАУ-аас авсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өнгөрсөн онд нийт 23.7 сая ам.долларын үнийн дүн бүхий тахиа, шувууны мах импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсчээ. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гахай, тахианы мах, тэжээл, өндгийг импортоор оруулахыг түр хугацаанд хориглох саналыг Улсын Онцгой комисс Засгийн газарт оруулаад байна.

Таны сурталчилгаа