Цаг үеийн мэдээ

"COVID-19" халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчран эмчилж байгаа билээ.

Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан зэрэг нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм. Шинжилгээний хариугаар:

126 иргэний шинжилгээний хариу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ.

Цаашид давтан шинжилгээ авч дахин баталгаажих учиртай. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна" гэдгийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм.

Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Таны сурталчилгаа