Цаг үеийн мэдээ

          Хонконгийн их сургуулийн судлаачид шинэ төрлийн коронавирусний халдварыг хурдан илрүүлэх төхөөрөмж бүтээснээр 40 орчим минут үргэлжилдэг шинжилгээний явцыг хөнгөвчлөх боломж бүрдсэн байна.

"Одоогийн төхөөрөмжүүд сорьцыг шинжлэхдээ секундэд Цельсийн 4-5 хэмээр халдаг бол уг технологи тэдгээрээс 6 дахин хурдан буюу секундэд Цельсийн 30 хэмээр хална" гэж Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

           “Вирусийг илрүүлэх үйл явцад температурын өөрчлөлт нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд температур хурдан нэмэгдэх тусам шинжилгээний дүн хурдан гарах боломжтой” гэж мэргэжилтнүүд хэлсэн байна.

           Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Вэнь Вэйжягаар удирдуулсан судалгааны багийнхан Шэньжэнь хотод төвтэй биотехнологийн гарааны компанитай хамтран энэхүү төхөөрөмжийг бүтээжээ. Шэньжэнь, Гуанжоу хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвд ашиглаж эхэлсэн уг төхөөрөмжөөс хоёрыг Хубэй муж руу илгээжээ.

 

Таны сурталчилгаа