БНХАУ-ын эрх баригчид “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт оролцож буй эмч нар болон бусад хүнд шагнал урамшуулал олгохоор болсон тухай тус улсын Сангийн яам мэдээлжээ.
Дээрх шийдвэрийг БНХАУ-ын Татварын удирдах газар хэдийнэ баталсан байна. Шинэ арга хэмжээний дагуу мөн Хятадын албан байгууллагууд, олон нийтийн байгууллагуудын ажилтнуудын нийлүүлсэн эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэлүүд, мөн тэдгээрийг худалдаж авахдаа төлбөрийг бэлэн бусаар хийсэн тохиолдолд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө.
Үүнээс гадна, Засгийн газрын шийдвэрээр хүн амд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хүргэж буй тээвэр зуучлалын болон хүргэлтийн компаниудын НӨАТ-ыг цуцлахаар болжээ. Түүнчлэн коронавирусний дэгдэлтийн улмаас ихээхэн алдагдал хүлээсэн, тээвэр, зоогийн газар болон зочид буудлын үйлчилгээ, мөн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын онцгой хөнгөлөлт олгоно гэв.