Цаг үеийн мэдээ

         БНХАУ-д дэгдээд буй коронавирусээс болж дэлхий даяар хятад хүмүүсээс цаашлаад Ази хүмүүсээс болгоомжлох, тэднийг гадуурхах үзэл гарсаар байна. Жишээлбэл, Солонгос улсад хятад хүмүүсийг ажилд авахаас татгалзан мөн өөр бусад улсуудын үйлчилгээний газар хятад хүмүүст үйлчлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин Азиуд үүний эсрэг #IAmNotAVirus, #JeNeSuisPasUnVirus (би вирус биш) хэмээх хаштаг хэрэглэн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлэх болжээ.

          Үүний нэг жишээ болж Итали улсад нэгэн Ази залуу “Би Хятад хүн, гэхдээ вирус биш, Би бол хүн” гэсэн бичиг хажуудаа тавиад, нүдээ боож, маск зүүгээд зогссон бичлэг сошиалаар таржээ.  

         Түүний энэ үйлдэл олонхи хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн төдийгүй гудамжаар явж буй Итали хүмүүс залууг тэврэн урам өгч, мөн хамт сэлфидэн эерэг хандсан байна.

Таны сурталчилгаа