Улсын Онцгой комиссын хурлаар гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа билээ. Харин хүндэтгэх шалтгаантай иргэдийг тусгай зөвшөөрлийн бичгээр нэвтрүүлж байна.
Тодруулбал, ар гэрийн гачигдалтай, өвчтэй хүн асарч сувилах, албаны тусгай үүрэг гүйцэтгэх, жижүүрийн үүрэг гүйцэтгэх, хүнд өвчтэй зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийг тусгай зөвшөөрлийн бичгээр нэвтрүүлнэ.
Нэвтрэх зөвшөөрлийн бичгийг иргэнд болон ААН-д олгож байна. Иргэд хүндэтгэх шалтгаанаа нотлох баримтыг үндэслэн өгөх ба Нийслэлийн Онцгой комисс уг зөвшөөрлийг олгож байна.
Онцгой дэглэмийн үед хязгаарлалтыг зөрчсөн иргэнийг 150 мянга, ААН-ийг 1,5 сая төгрөгөөр торгоно.