БНХАУ-ын Ухань хот орчмоос органик матери шатаахад үүсдэг SO2 ялгарч байна хэмээн дэлхийн улс орнууд мэдээлж дараах таамгуудыг дэвшүүлээд байсан юм.
Үүнд :
- Хэрэглэсэн маск, эмнэлгийн хэрэглэл ихээр шатаасан
- Цахилгаан станц
- Коронавирусний халдвараар амь насаа алдсан иргэдийн цогцосыг шатаасан гэх мэт таамаглалуудыг дэвшүүлээд байсан.
Харин энэхүү гал нь Ухань хотын орон сууцны барилга шатсанаас үүдсэн гал байжээ. Энэ барилгын бүх давхаруудад спиртээр ариутгал хийснийхээ дараа агааржуулагчийг нь ажиллуултал дэлбэрэлт болж энэхүү золгүй явдал болжээ. Өндөр хэмийн спиртээр ариутгал халдваргүйжүүлэлт хийхдээ аюулгүй байдлыг сахих хэрэгтэйг энэхүү эмгэнэлт үйл явдал харууллаа.