Дэлхий дахинд электрон бүтээгдэхүүнээрээ алдартай Fujitsu компани Японы Фүкүшима мужийн Коорияма хот дахь сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд чимээ авиаг өөрийн биеэрээ мэдэрдэг төхөөрөмжийг зохион бүтээж бэлэглэжээ. Фүжицүгийн бүтээсэн Ontenna хэмээн нэрдэгддэг дохио дамжуулагч датчикийг хүүхдийн хувцсанд бэхлэх бөгөөд энэ төхөөрөмж хүүхдийн ойр орчимд үүсч буй дуу чимээ, ритмийг 256 түвшний авианы хэлбэлзлээр хувиргадаг ажээ. Ингэж хувиргасан диаграммыг Ontenna хэмээх төхөөрөмж хэд хэдэн ижил төхөөрөмж рүү дамжуулж чаддаг гэнэ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хамтдаа юм уу, жирийн хүүхдүүдтэй хамт нэгэн ижил хөдөлгөөнөөр бүжиглэх маш хэцүү байдаг. Харин энэ төхөөрөмжийн ачаар ая дууг мэдэрч, нэгэн хэмийн хөдөлгөөнөөр бүжиглэж чаддаг болсон нь ийм хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээлийн тун чухал хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй, хөгжлийн бэрхшээлийг мэдрэлгүйгээр жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцах сэтгэл зүйн асар том дэвшил болсон гэнэ.
ОРЧУУЛСАН : Д.ТӨМӨРБААТАР
(Эх сурвалж: Mainichi Shimbun)