Цаг үеийн мэдээ

         Өнгөрсөн бямба гарагт Хонконгод коронавирусийн 10 тохиолдол илэрчээ. Тэдний 9 нь нэг гэр бүлийн гишүүд юм. Энэхүү гэр бүл хамтдаа халуун тогооны хоолтой ресторанд орж дундаа шарсан мах, шөл зэргийг захиалж идсэн байна.

          Маргааш нь буюу ням гарагт энэхүү гэр бүлийн гишүүд уг вирусээр халдварлагдсан нь тогтоогдон эмнэлгийн тусламж авчээ. Насны хувьд 22-68 насны хүмүүс аж. Эхний шинжилгээний хариугаар тус гэр бүлийн 24 настай залуу болон эмээ нь хэд хоногийн өмнө халдвар авсан байжээ. Иймээс дундаа тавьж иддэг хоолоос татгалзаж, гэртээ байхыг эмч нар зөвлөж байна.

Таны сурталчилгаа