Хонконгт энэ сарын 5-наас хойш карантинд ороод байсан “World Dream” аяллын хөлөг онгоцны 3600 гаруй зорчигч, багийн гишүүний шинжилгээ хариу бүгд сөрөг гарч, тэд “эрх чөлөөтэй” боллоо гэж South China Morning Post сонин мэдээлжээ.
Эрүүл мэндийн албаны мэдээллээр, хөлөг онгоцны багийн 1800 гишүүний шинжилгээ бүгд сөрөг гарсан байна. Зорчигчдоос шинжилгээний дээж авах, хариу авах явц дөрөв хоног үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч нэг хоногт багтаан явуулсан байна.
Өмнөх аяллын үеэр тус хөлгийн зорчигчдын дунд найман хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул Тайвань руу буцаж ирсэн даруйд нь хөлгийн багийг шинжилгээнд хамруулж, карантилсан юм.
Аяллыг зохион байгуулагч “World Dream” компани тодорхойгүй хугацаагаар аяллыг түр зогсоохоо мэдэгджээ.