Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан 4026 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол, нийт халдвар авсан хүний тоо 43100 болж, 1018 хүн нас баржээ.
Одоогийн байдлаар, 7333 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 187.7 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
Сүүлийн нэг хоногт халдварын 2478 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 716 өвчтөн эмнэлгээс гарч, 108 хүн нас баржээ. Нэг хоногийн дотор 849 хүний биеийн байдал хүндэрсэн байна.