Тус улсад халдвар авсан хүний тоо 15 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Regnum агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг хүүхэд халдвартай гэдэг нь хоёрдугаар сарын есний өдөр тогтоогдсон эмээгээсээ халдвар авсан байна. Вьетнамд шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан 15 хүний 10 нь Виньфук мужид байгаа гэнэ.
Хоёрдугаар сарын эхээр Вьетнам улс шинэ төрлийн титэм вирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадтай харилцах агаарын харилцаагаа зогсоосон юм. Энэ сарын наймны өдрийн байдлаар Вьетнамд ердөө найман тохиолдол бүртгэгдэж байсан бол ердөө гуравхан өдрийн дотор халдвар авсан хүмүүсийн тоо бараг хоёр дахин нэмэгджээ.