Хятадын тэрбумтан Гоу Венгүй Хятадын эрх баригчид коронавирусээр халдварласан болон уг шалтгаанаар нас барсан хүмүүсийн бодит тоог нуун дарагдуулж буйд эгдүүцэж байгаа аж. Түүний тооцоогоор коронавирусийн улмаас амь алдсан хүмүүсийн 50 мянга орчим шарил чандарласан гэж тэрээр үзэж байгаа юм байна. Учир нь Ухань орчмоос органик матер үүсэхэд ялгардаг хий хэт ихэсссэн, учир нь шарил чандарлах газрууд долоо хоногт 24 цагийн турш ажиллаж байна хэмээн Хятадын тэрбумтан Гоу Венгүй мэдэгджээ.
"Уханьд шарил чандарлах 49 газар амралтгүйгээр ажиллаж байна. Энэ нь өдөр дундажаар 1200 шарил чандарласан гэсэн үг, 1.5 сая гэдэг сэжигтэй тохиолдол вирусээр халдварлагдсан нь батлагдсан тоо" хэмээн тэрбумтан эр ярьжээ. Венгүй нь Хятадын Шандон мужид төрсөн бөгөөд 17 настайдаа бизнесээ эхлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн томоохон тоглогч бөгөөд Хятадын коммунист намтай тэрсэлдэж 2015 онд АНУ руу дүрвэсэн байдаг.