Цаг үеийн мэдээ

         Коронавирусын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол манай улсад олноор бүртгэгдсэн. Шинжилгээ хийсний дүнд тэднийг халдвар аваагүй болохыг тогтоосон хэмээн мэдээлж байгаа бөгөөд иргэд тус тохиолдлуудыг дахин дахин шалгах хүсэлтээ ирүүлж эхэлжээ.  Учир нь CoV19 вирусийг 4 удаа оношилж байж илэрч байна гэнэ! 

          Тянь жинд ажилладаг төмөр замчин 55 настай Хятад иргэн халдвартай хүмүүстэй 1-р зэргийн хавьтагч аж. Тиймээс түүнийг эмнэлэгт тусгаарлан оношлоход хариу нь хасах гарчээ. Эмч нар итгэсэнгүй 2 дахь удаагаа оношлоход мөн л хасах буюу халдваргүй гарчээ. Түүнийг гэрийн тусгаарлалтад гаргасан байна.  Гэтэл 8 хоногийн дараа 1.27-нд өндөр халуурчээ. Гэтэл 3 дахь удаагийн оношилгоонд мөн л хасах хариу гарсан хэвээр. Дахин 3 хоног өнгөрч байж 1.30-нд 4 дэх удаа л CoV халдварласан нь оношлуураар илэрчээ.

Тус вирусийн оргил үе дөрвөөс тавдугаар сард тохионо гэх судалгаа бий. Харин өндөр эрсдэлтэй гэх бүлэгт хамаарагдаад байгаа манай улсын хувьд оношлогоог өндөр төвшинд хийх шаардлага ийнхүү чухал асуудал болоод байна.

Таны сурталчилгаа