Цаг үеийн мэдээ

         Эрүүл мэндийн яамнаас дэлхийн улс орнуудад тархаад буй коронавирусын дэгдэлтийн талаар цаг үеийн мэдээлэл өгч байна. Манай улсад коронавирус бүртгэгдээгүй ч бид эрсдэл өндөртэй хэвээр байгааг онцоллоо. ДЭМБ-аас олон улсын мэргэжилтнүүдийн багийг Монгол улсад ажиллуулах талаар хэлэлцэж байгаа аж.

          Коронавирус нь модон эдлэл дээр 9 хүртэлх хоног амьдрах чадвартай аж. Мөн хүний биеэс ялгарч байгаа бүхий л төрлийн зүйлд буюу өтгөн, шээс, нулимс, хөлс, нус, шүлс зэргээр ч коронавирус дамжин халдварлах чадвартай гэлээ. Мөн тусгаарлаж байсан өвчтнөө дахин шинжилгээнд хамруулах талаар хэлэлцэж шийдвэрлэх аж. 

        ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах зүйлсийг хэллээ.

        Баян-Өлгийн сэжигтэй иргэн гадаадад аялаад ирсэн байсан. ЭМЯ-аас онцгой бүсүүдэд аялахгүй байхыг сануулсан анхааруулгыг хангалттай өгөөд байхад нэгдүгээр сарын 23-наас хойш манай улсын нийт 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсуудад зорчоод иржээ.

Таны сурталчилгаа