Цаг үеийн мэдээ

       Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвар жорлонгийн суултуураар дамжих эрсдэлтэй байна хэмээн Хонгконгийн эрдэмтэд анхаарууллаа.

Тиймээс суултуурыг ариутгаж, цэвэрлэхээс гадна суултуурыг таглаад усаа татахыг зөвлөж байна. Мөн гараа сайтар савандаж угаах нь бүх төрлийн халдварт өвчнөөс 80 хувь хамгаална гэж ДЭМБ-ын судалгаа бий.

       Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ зорчигчдоор дамжин халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй.

Тиймээс хэрэв гадаад руу зорчоод ирсэн бол 14-21 хоног гэртээ амны хаалт зүүж, дархлаагаа сэргээх, гарын ариун цэврийн сайтар сахих зэргээр гэртээ өөрийгөө тусгаарла.

Олон нийтийн газраар явж болохгүй. Ханиах, халуурах, найтаах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалтаа зүүгээд эмнэлэгт хандах ёстой.

Таны сурталчилгаа