Коронавирусээр халдварласан Франц иргэнтэй хамт ирсэн хүмүүсийн шинжилгээний хариу гарсаар байна.
2020 оны 03-р сарын 12-ны 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 146 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдсон. Эдгээр хүнд 7,14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийх бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.:
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:
"Халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149+58= 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна" гэж мэдээллээ.