Цаг үеийн мэдээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос дараах мэдэгдлийг гаргалаа. Мэдэгдэлд "Грассрүүтс улсын аварга шалгаруулах U10 насны ангиллын өнөөдрийн тэмцээний үеэр “Эрчим” багийн дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн улмаар шүүгчийн биед халдаж танхайрсан ноцтой хэрэг гарсанд харамсаж байна. 

Шүүгчийн шийдвэр зөв байсныг энд зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй боловч хүний биед халдсан энэхүү явдал тухайн шүүгчийн шийдвэр зөв, буруугаас үл шалтгаалан хөлбөмбөгийн спортын соёл, түүгээр дамжих  хүмүүжил, хандлагад, тэр дундаа өсвөр насны тамирчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц сөрөг нөлөөтэй билээ.

Дэлхий нийтийн спортын салбарынхан шүүгчийн биед халдах явдлыг ноцтой зөрчилд тооцдог бөгөөд МХБХ-ноос энэхүү зүй зохисгүй үйлдлийг гаргасан дасгалжуулагчид холбооны дүрмийн дагуу Ёс зүйн хороонд гомдол гаргахын сацуу хууль хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авхуулах хүсэлтээ өгөөд байна. 

Монголын Хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн Хороо, Шүүгчийн хэлтэс" гэжээ.

Таны сурталчилгаа