Цаг үеийн мэдээ

Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

2019 оны эцсийн байдлаар дундаж цалин 1 сая 242 мянган төгрөг болж өссөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (АННБ)-ын 679.8 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141 (0.3%)-ээр тус тус өссөн. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.

Таны сурталчилгаа