Цаг үеийн мэдээ

      Итали даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо өчигдөр 12,462 хүрсэн байна. Итали улсад эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай тул яаралтай хэрэгцээг шийдвэрлэхэд Хятад улсын тусламжийг хүсэж байна гэж саяхан Италийн Гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэрилцааны сайд Ван И-тэй утсаар ярих үедээ хүсэлт гаргасан байна.

     Халдварт өвчний дэгдэлтээр Европт хамгийн хүнд байгаа Италид орон нутгийн цагаар энэ сарын 11-ний өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 12462 тохиолдол оношлогдсоноор бүртгэгдэж, 827 хүн нас баржээ. Италийн Ерөнхий сайд Конте энэ сарын 11-ний орой үндэсний хэмжээнд эмийн сан, хүнсний дэлгүүр зэрэг шаардлагатай дэлгүүрүүдээс бусад бизнесийн бүх үйл ажиллагааг зогсоохыг шаардсан билээ.

    Хятад улс Италид амны хаалт зэргийн эмнэлгийн хэрэгслүүдийн тусламж үзүүлэх бөгөөд шаардлагатай эд материал, тоног төхөөрөмжийг илгээжээ. Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн 7 бие бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг 11-ний өдөр эмнэлгийн холбогдох хэрэгслүүдийг авч Италийг зорьсон байна.

Таны сурталчилгаа