Цаг үеийн мэдээ

Манай улс БНСУ болон Япон Улсад байгаа 1000 гаруй иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр авч ирэхээ мэдэгдээд байгаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Д.Цогтбаатар "Бид энэ ажлыг маш ойрын хугацаанд зохион байгуулна. Ням гарагт эхний нислэгээ хийж эхэлнэ. Дараа нь даваа гарагт Токио руу, Истанбул руу зэрэг нислэг зохион байгуулна. Хамгийн түрүүнд өндөр настай болон нялх хүүхэдтэй хүмүүсээ авч ирнэ. Үүнд зарим нь ундууцаж байгаа ч Монголын төр байгаа боломжоо ашиглан ажиллаж байгаа тул ойлгохыг хичээгээрэй. Зөвхөн БНСУ, Япон гэсэн хоёр улсаас биш газар газраас 1000 иргэнээ авна. Ирэх хүсэлтэй иргэдийн тоо 1000 давсан" гэсэн юм.

Таны сурталчилгаа