Хятадын Гадаад хэргийн яамнаас Ухань хотод коронавирусийг АНУ-ын цэргүүд оруулж ирсэн хэмээн таамаглаж байгаа тухайгаа хэлсэн байна. БНХАУ-ын ГХЯ-ны нэгэн төлөөлөгч ямар арга замаар оруулж ирсэнийг тодорхой дурдаагүй ч Америк цэргүүдийн буруугаас үүдэн вирус тархсан тухай дурьджээ.
Тодруулбал, БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Чжао Лицзянь шинэ төрлийн коронавирусийн халдвар өнгөрсөн оны 12 сард гарч асар хурдтай тархсан. Үүнд америк цэргүүд буруутай хэмээн өчигдөр буюу Пүрэв гарагт өөрийн Twitter хуудаснаа бичсэн байна.
“АНУ-д хэдэн хүнийг тусгаарлав? Тэд аль эмнэлэгт тусгаарлагдсан бэ? Ухань хотод АНУ-ын цэргүүд энэ вирусийг тараасан байж магадгүй. Мэдээллийг АНУ-н талаар бүх үнэнийг хэлэх ёстой” хэмээн жиргэсэн байна.
Коронавирусийн халдвар 2019 оны 12-р сарын сүүлээр гарч Хятадын төв мужуудыг хамарсан. ДЭМБ энэхүү вирусийг цар тахал гэж 03-р сарын 11-нд албан ёсоор зарласан юм. Дэлхий дахинд вирус 100 гаруй оронд бүртгэгдээд байгаа бөгөөд 118 мянган иргэн халдвар авч 4,300 хүн амь насаа алдаад байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: Tass.ru