Испани улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд таны бие организмыг вирусээс хамгаалж дархлааны системийг дэмжих энгийн болоод ач тустай хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн байна. Мэдээж эхний байранд САРМИС орсон бөгөөд бактерийг устгах гайхалтай шидтэй гэжээ.
Дараа нь витамин Е агуулсан миндаль самар орсон бөгөөд амьсгалын замыг аливаа вирусээс хамгаалахад тустай аж.Мөн чихэрлэг төмс, брокколи болон тахианы шөл таны дархлааг дэмждэг байна. Түүнчлэн цагаан гаа орсон шингэн зүйлс , тараг ногоон цай, киви, анар, мөөг, жүрж болон хар шоколад идэхээс бүү татгалзаарай гэж зөвлөжээ.