Цаг үеийн мэдээ

2020.03.16 ДАВАА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН НЭГ ЦАГААН ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07:03-18:59

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Эрхтний тэнгэрт одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

Таны сурталчилгаа