Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "1298 хүнийг бид тусгаарлан ажиглалтад авч хянасан. Өнөөдөр 637 хүн ажиглалтад байна. Хүмүүсийн биеийн байдал хэвийн. 

Өчигдөр шөнө Алтанбулагийн хилээр 13 хүн нэмж ирсэн. Австрали, Итали, Францаар дамжиж ирсэн иргэд ажиглалтад ийнхүү тусгаарлагдлаа. 

Өнөөдрийн байдлаар 18668 эмнэлгийн ор бэлэн, үйл ажиллагаа явуулж байна. Тусгаарлах 2915 ор нэмэлтээр ашиглаж байна. Эрчимт эмчилгээний чиглэлээр 633 ор ашиглаж байна. 

Хятад улс болон бусад улсын арга хэмжээний тухай мэдээллээр нийт халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн, 15 хувь нь дунд зэргийн 5 хувь хүнд байгаа. Хөнгөн буюу дунд зэргийнх 14 хоног, хүнд хүмүүс 6-7 долоо хоног эмчлэгдэнэ гэж тооцож байгаа. 

Амьсгалын аппарат, хяналтын монитор, хүчлтөрөгчийн баллоны нөөц бэлдэж ажиллаж байгаа. Уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх тохиолдол байгаа тул ингэж ажиллаж байгаа. 

Өвчтөн, сэжигтэй тохиолдол, хавьтлуудыг аль болох эмнэлэг рүү шавах нь эрсдэлтэй гэж байгаа тул 100 ,103, 119, утсаар хандахыг зөвлөж, мэдээлж байгаа. Гадаад хэлээр зөвлөгөө авах бол Сос мед, Интермэдийн утсаар хандах юм. 

Тусгай үүргийн онгоцоор иргэдийг авах тул резидент эмч нарыг бэлтгэсэн байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

ДЭМБ-аас нийт нас барсан хүмүүс 40-с дээш насны, болоод ахмад настай хүмүүс байгаа тул эдгээр насныхан вирусийн халдвараар амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг зарлалаа.

Таны сурталчилгаа