Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 12 цагийн байдлаар БНСУ-аас ирэх 250 иргэнээс 85 нь төлбөрөө төлсөн талаар ОБЕГ-аас мэдээлсэн.

Мөн Улаанбаатарт байгаа ар гэр нь цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг нь урьдчилан бэлтгэж, нислэг хийхээс өмнө тусгаарлах байранд хүргэж өгөх учиртай. Харамсалтай нь БНСУ-аас ирэх хүмүүсийн ар гэрийнхнээс одоогоор цагаан хэрэглэлийг нь авчирч өгөөгүй байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

“Одоогийн байдлаар ар гэрийнхнээс нь цагаан хэрэглэл авчирч өгсөн хүн алга. Өнөөдрийн зах зээлийн хамгийн доод ханшаар эрээн өнгийн орны хэрэглэл 20 мянга, цэвэр цагаан хэрэглэл 32 мянган төгрөг байгаа тул бид урьдчилсан байдлаар 100 ширхгийг зээлээр аваад бэлтгэл хангасан. Ар гэрийнхэн нь үүний төлбөрийг төлнө гэдгийг анхааруулж байна" гэсэн юм.

Монголын төр БНСУ-д байгаа иргэдийн хүсэлтийнх нь дагуу татаж авах ажлыг зохион байгуулж буй хэдий ч иргэдээс гагцхүү өөрсдөөс нь хамаарах зүйлд хойрго хандаж байгаа нь төрийн ажилд саад болж байна.

Төр засаг өвчлөлийн голомтот бүсээс үр хүүхэд, аав, ээж, хань ижлийг нь үнэ төлбөргүйгээр  авчрах гэж байгаад баярлан тусгаарлах байранд нь шаардагдах зүйлийг гуйлгахгүйгээр авчрах ухамсартай ар гэрийнхэн өнөөдөр  алга.

Таны сурталчилгаа