Дэлхийд хамгийн их хэрэглэгчтэй сошиал платформ болох "Facebook" коронавирусийн тухай нийтлэлүүдийг автоматаар устгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, зарим мэдээллийн сайтын удирдлагууд модераторуудаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэрээсээ ажиллах боломжийг олгожээ. Гэтэл "Facebook" -ийн хиймэл оюун ухаант спам илрүүлэгч программ буруу ажиллаж Business Insider, Buzz Feed, The Atlantic, and the Times of Israel гэх мэт сайтуудын коронавирусийн тухай мэдээ мэдээллүүд болон түүнийг өөрийн цагалбарт хуваалцсан хүмүүсийг "дүрэм зөрчсөн" хэмээн үзэж анхааруулга илгээж постыг нь устгаж байгаа ажээ. Энэ нь санаатай эсвэл санамсаргүйгээр хийгдсэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд "Facebook" албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/