Цаг үеийн мэдээ

"Швейцарын Женев хот дахь манай байгууллагын төв байрны хоёр ажилтнаас шинэ коронавирусний халдвар илэрсэн" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмайерын мэдээлснээр, тэдгээр ажилтанд халдварын шинж тэмдгүүд гэртээ байхад нь илэрсэн бөгөөд хамт ажилладаг хүмүүсээс нь халдвар илрээгүй аж.  

“ДЭМБ-ын төв байранд 2400 орчим хүн ажилладаг. Одоогийн байдлаар халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор ихэнх ажилтан гэрээсээ ажиллаж байгаа” гэж К.Линдмайер хэлжээ.

Швейцарт сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2200 давжээ. Тус улсад халдварын тархалтыг хязгаарлах үүднээс олон арга хэмжээг авч байгаа бөгөөд даваа гаргийн орой цэргийн 8000 алба хаагчийг дайчилсан байна. 

Таны сурталчилгаа