Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 2277 тохиолдлыг бүртгэж, өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд байна. Үүнээс 300 тохиолдлыг сэжигтэй гэж үзэн шинжилгээнд хамруулж, таван тохиолдлын онош батлагдаж халдвартай нь тогтоогдсон байна.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал:

Өнөө шөнө Истанбул-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн.

Тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Шаардлагатай тохиолдолд эмч нар очоод тусламж үзүүлж байгаа.

ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэлжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.

Эрүүл мэндийн салбар халдварын тохиолдол нэмэгдэхэд тухайлбал нэг тохиолдол гарвал, 10 болвол, 100 болвол яаж ажиллах вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргасан түүнийгээ баримтлан ажиллаж байгаа. Эмнэлгийн орнууд дүүрээд гадаадын бусад оронд байгаа шиг нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг төлөвлөлтөө мөн хийсэн. Гэрээр эмчлэх заавар зөвлөмжийг гаргаад ажиллаж байна.

Түүнчлэн бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзэлгийн 2.5 хувийг эзэлж байгаа.

ДЭМБ-ын аргачлалаар халдвар тархах, хүндрэх, маш хүндрэх үед авах арга хэмжээг тооцоолж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 600 ор байгаагаас хүүхдийн болон амаржих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орыг хасаад үлсэн орнуудыг COVID-19 халдварын үед ашиглах талаар төлөвлөлт хийсэн.

Өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эрдэмтэд, эмч нартай цахим хурал хийхээр болсон. Тус хурлаар эмчилгээнд ямар эм тариаг түлхүү хэрэглэж үр дүнд хүрэв гэдгийг ярилцана" гэлээ.

Таны сурталчилгаа