Цаг үеийн мэдээ

2020.03.27 БААСАН ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх: 06:40-19:15

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 3 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 3, Гоё хүүхэн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Дашнямтай өдөр. Үс шинээр  үргээлгэх буюу засуулвал эд мал баялаг төгс болно.

Таны сурталчилгаа