Цаг үеийн мэдээ

2020.03.28 БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 06:38-19:16

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 3 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал бие эрхтний хүч сайжирна.

Таны сурталчилгаа