Дарс үнэхээр хүний биеийг сайжруулж, урт удаан наслахад нөлөө үзүүлдэг гэж үү? Дарс та бидний чангарсан бие, тархийг тайвшруулж, уур уцаар, сэтгэл зовнилыг үгүй болгодог уу? Дарс олны өмнө гарах зориг, хэн нэгэнд илчилж чадахгүй байсан хэл яриан баялгийг олгодог уу?
Энэ асуултанд эрдэмтэд нэгэн дуугаар “Тийм” гэж хариулж байна. Судлаачдын үзэж байгаагаар улаан дарсанд флавонойдс гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биеийн дархлалын системийг сайжруулж, улмаар элдэв янзын өвчнийг эсэргүүцэх чадвартай болгодог гэнэ. Ялангуяа улаан дарсыг өдөр болгон хэрэглэдэг хүн хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдаг гэжээ.
Аль эрт XVI зуунд амьдарч байсан Швейцарын эмч Параселсус хэлэхдээ “Дарс бол хоол хүнс, эм тан, хор аль нь болж болно. Гол нь тунг нь тааруулах хэрэгтэй” гэж хэлсэн байх юм.
Зүрх судасны эмч, профессор Рожер Кордер улаан дарс хүний эрүүл мэндэд хэр нөлөө үзүүлэх талаар олон жилийн турш судалгаа хийсэн байна. Тэгээд тэрээр "The Wine Diet" номондоо хүмүүс өдөр бүр хооллодог шигээ улаан дарсыг өдөр бүр бага хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй гэж бичжээ. Түүнчлэн түүний хийсэн судалгааны үр дүнд Францчуудын зүрхний өвчнөөр өвчилдөггүй шалтгаан нь мөн л улаан дарстай холбоотой байсныг олж тогтоосон байна.
Ганц хундага дарс “галзуурлаас” сэргийлж болно
Мөн олон хүүхэдтэй бүтэн цагийн ажилтай бүсгүйчүүд биеийн ядаргаа, ажил дээрх стрессээ гэр бүл, үр хүүхэддээ гаргах хандлага их байгааг ажиглажээ. Тэд өдрийн ажлаа дуусгаад гэртээ орж ирүүт гэрийн ажил буюу хүүхдээ асрах, оройн хоол бэлдэх, тараасан тоглоомуудыг цэгцлэх хэн нэгний нустай хамрыг эцэс төгсгөлгүй арчих гээд тоо томшгүй ажлууд бүсгүйчүүдийг “өөртөө уусган” авдаг байна. Мэдээж хэрэг цуцсан тархи, ядарсан биеийн эсэргүүцэл ойр дотны хүмүүс рүү сул асгарч байв. Энэ хэрээр гэр бүлийн үл ойлголцол, маргаан үүнээс үүдэлтэй сэтгэлээр унасан бүсгүйчүүд сэтгэл зүйчдэд олноор хандаж байлаа.
Харин ухаалаг сэтгэл зүйч өөрт нь хандсан бүсгүйчүүдээс нэг ялгаатай зүйл байгааг олж анзаарсан байна. Энэ нь орой ажлаа тарж гэртээ орж ирүүтээ гэрийн ажлаа эхлэхээс өмнө өөртөө хундага дарс санал болгодог бүсгүйчүүд болон шууд гэрийн ажилдаа шумбан ордог бүсгүйчүүд байв. Мэдээж хэрэг хундага дарс уусан бүсгүйчүүдийн бие тавирч, биеийн ядаргаа багасаж улмаар гэр бүл хүүхдүүдтэйгээ жирийн харьцаж байв. Харин нэг ажлаас нөгөө ажил руу ханцуй шамлан орсон бүсгүйчүүд илүүтэй ядарч, уур цухал эцэстээ хүрч хүүхдүүд рүүгээ хашгичиж байсан байна.
Эндээс та хэрхэн ухаалаг дүгнэлт хийх нь таны шийдвэр. Гол нь бүх зүйлс тохирсон хэмжээ хязгаартай байх ёстой бөгөөд аливаа зүйлс улаан шугамаас гарвал эргээд таньд илүү их хохиролтой байна гэдгийг санаарай. Нэг хундага дарс хоёр, гурав түүнээс дээшилвэл маргааш өглөө нь таны ажлын бүтээмж тэг заах бөгөөд үүн дээр нэмээд гэрийн ажил бүр их нэрмээс болно гэдгийг анхаар.
Бүсгүй таны өөрийгөө хайрлах бяцхан заль үүгээр дуусахгүй шүү.