2020.04.30 ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05:35-20:03
Барилдлага: Хүчин төгсөхүй
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 4 сарын 30, Бархасбадь гараг. Билгийн тооллын 7, Найралт эх одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуварга болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр, байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлаын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.