АНУ-ын Айова муж дахь “Tyson Foods” махны үйлдвэрийн ажилчдын дунд коронавирусний халдвар тархсан байна. Үйлдвэрийн нийт ажилчдын 58 хувь нь буюу 700 гаруй ажилтан халдвар авсан нь тогтоогдоод байна.
Мөн Индиана муж дахь “Tyson Foods” үйлдвэрийн 900 гаруй ажилтан коронавирусээр халдварласан болох нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тогтоогдож байсан юм.
Ажилчид нь олон зуугаараа халдвар авсантай холбогдуулан Перри, Дакота, Небраска, Паско, Вашингтон дахь салбар үйлдвэрүүдээ хаах шийдвэрийг удирдлагууд нь гаргасан байна.
Үүнээс болж бүтээгдэхүүний гаралт багасч, АНУ-д мах, махан бүтээгдэхүүний хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа юм байна.
Эх сурвалж: NBC news