АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан 5 дугаар сарын 6-ны өдөр шинэ коронавирусийн халдварын талаарх сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд, АНУ-д шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол 1 сая 201 мянгаас давжээ. Уг халдварын улмаас нийт 70 мянга гаруй хүн нас барсан байна.
Мөн тус улсад коронавирусийн цар тахлын улмаас экспорт, импортын хэмжээ буурсантай холбоотойгоор худалдааны тэнцлийн алдагдал 44.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдааны алдагдал 4.6 тэрбум ам.долллароор нэмэгдсэн нь 2018 оны 12 дугаард тэмдэглэгдсэн үзүүлэлтээс хойших хамгийн их өсөлт болжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал 2004 оны 3 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ. Энэ үзүүлэлт 11.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гуравдугаар сард АНУ-ын экспортын хэмжээ 9.6 хувиар буурч, 187.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2016 оны 11 дүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Түүнчлэн импортын хэмжээ 2016 оны 11 дүгээр сарын үзүүлэлтэд хүрч буурч, 232.2 тэрбум ам.доллар болжээ.