Аргентины Чубут муж дахь олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 5-р сарын 5-ны 23 цагт “Learjet 35” онгоц газардах үедээ осолдож, дэлбэрсэн байна. Онгоцонд 2 нисгэгчээс гадна нэг эмч, сувилагч зорчиж явжээ. Осолд эмнэлгийн ажилчид амиа алдаж, 2 нисгэгч хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тус онгоцыг зүрхний өвчтэй 3 настай хүүг тээвэрлэн авчрахаар түрээсэлсэн байжээ. Осол гарах үед манан ихтэй, үзэгдэх орчин муу байсан байна.
Эх сурвалж: Риа новости