Цаг үеийн мэдээ

 

          CNN агентлагийн мэдээлснээр 5 дугаар сарын 4-нд Европын Холбооны зохион байгуулсан “Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулах тухай олон улсын хандивын бага хурал” видео байдлаар явагдсан байна. 

        Уг үйл ажиллагаагаар нийт 8 тэрбум ам.доллар хандивлаж, эдгээр мөнгийг шинэ коронавирусийн вакцин судлан бүтээх болон энэ төрлийн халдварын оношлогоо, эмчилгээнд зарцуулах юм байна. Европын Холбооны комиссын дарга Урсула Фон Дер Лейен, "Хамтын ашиг сонирхлын төлөө бүх дэлхийгээрээ эв нэгдлийн үзэл санааг харуулсан сайхан явдал боллоо " гэжээ. Дашрамд сонирхуулахад уг цахим хуралд АНУ оролцоогүй байна.

Таны сурталчилгаа