Энэ бол АНУ-ын Флорида мужид тохиолдсон бодит түүх юм. 2014 оны 8-р сарын 27-ны өдөр нэгэн хосууд гэдсэнд байгаа хүүхдээ ЭХО-д харуулахаар болжээ. Улмаар эмч нар тэдний хүүхдийг төрөлхийн эмгэгтэй болохыг мэдсэн ба залуу хосуудад хүүхэд нь төрөөд хэдхэн минут болоод амьсгал хураах учир жирэмслэлтээ оройтохоос нь өмнө таслан зогсоохыг зөвлөжээ. Ийнхүү хүү эхийн хэвлийд байхаасаа амьдралын төлөө тэмцэж эхэлсэн юм. 2012 онд мэргэжлийн эмч нар хүүг тархигүй тэр байтугай нугасны шингэн хоёр хувьтай байгааг хэлж жирэмслэлтийг таслахыг санал болгож байв.
Амьдрах чадваргүй ураг төрүүлэх үнэндээ хэцүү болохыг мэдэж байсан ч хүүг, ээж нь төрүүлжээ. Гэвч тархигүй хүүхдийн ээж Шеллид гайхамшиг тохиолдов.
Хүүгийн тархи ургаж эхэлсэн тухай мэдээлэл BBC теле сувгаар цацагдаж, “Уураг тархигүй хүүхэд” баримтат нэвтрүүлэг хүртэл гарлаа.
Гидроцефалии буюу усан тархи хэмээн оношлогдсон хүүгийн тархи насны хэмжээгээр масштабчлан өсч эхэлсэн байжээ. Гайхалтай нь хүү эмч нарын таамаглаж байсан шиг ямар ч ухаангүй хүн болсонгүй. Харин ч бүр сэтгэл хөдлөлийг мэдэрч, гар хөлөө хөдөлгөн, эцэг эхээ нэрээр нь дуудаж байжээ.
Хүү 5 нас хүрч, ярихыг оролдож, биеэ даан өндийж эхэлжээ.
Хүүгийн түүх эмнэлгийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн гайхам үзэгдэл бөгөөд үүнийг чин сэтгэлийн хайрыг хүч хэмээн дэлхийн сая сая хүмүүс үзэж байна. Түүний төрсөн өдрөөр цахим сүлжээ нь баярын зургуудаар дүүрдэг. Учир нь дэлхий даяар хэдэн арван мянган хүн түүний амьдралыг дагадаг юм.