Цаг үеийн мэдээ

 

Тяньжяо нисэхийн ХХК-ний “Ордос нэрэмжит” онгоц олны анхаарлыг татсаар байна.

     “Тэнгэрлэг дагшин орон Ордос” нэртэй ARJ21-700 загварын дотоодод үйлдвэрлэсэн зорчигчдын нисэх онгоц 5-р сарын 1-ний өдөр Өвөр Монголын Ордос хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Үүгээр тус онгоц албан ёсоор Тяньжяо нисэхийн ХХК-ний нисэх хүчний багт нисэх болж байгаа юм байна.

Энэхүү онгоц үнийн хувьд хямд бөгөөд 90 хүний суудалтай загварыг ойрын хугацаанд ашиглалтанд оруулах юм байна.  Тус “Ордос нэрэмжит” онгоц Тяньжяо нисэхийн ХХК-ний хотын нэрээр нэрийдсэн анхны онгоц Тяньжяо нисэхийн ХХК-ний онгоц дөрөв болж нэмэгдэж байгаа аж.

Онгоц Ордос хотын брэндийн нөлөөлөл, нэр хүндийг улам өргөжүүлж, Ордос руу аялах, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт хийх олон хүмүүсийн анхаарлыг татах болно гэж үзэж байгаа юм байна.

 

Таны сурталчилгаа