2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмын дасгал хийх талбайн нэг болох “Мөсөн мандал” төслийн Керлингийн бэлтгэл сургалтын талбайн барилгын бетон цутгах ажил дууссан байна.
Эх сурвалжаас үзэхэд "Мөсөн мандал" төслийн ерөнхий барилгын нийт талбай 332 мянган квадрат метр бөгөөд үндсэн барилгын өндөр нь 30,15 метр юм. 5-р сарын 4-нд, "Мөсөн мандал"-ны богино зайн тойргийн тэшүүрийн тэмцээний заалын бетон цутгах ажил дуусжээ.
Тус төсөл нь халдвараас урьдчилан сэргийлэх ажил ид явагдаж байгаа үед, барилгын ажлаа эмх цэгцтэй сэргээсэн байна. Одоогийн байдлаар нийт 250 гаруй ажилчин мөсөн гулгуурын барилга болон дотоод засал чимэглэлийн ажил дээр ажиллаж байна. 5 дугаар сарын эцэс гэхэд "Мөсөн мандал" төслийн барилгын бүх ажлыг дуусгах төлөвтэй байна.