Цаг үеийн мэдээ

 

ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 10699 шинэ тохиолдол илэрч,  халдвар авсан нийт хүний тоо 187859 боллоо. Одоогийн байдлаар 26608 хүн эдгэрч, 1723 хүн нас барсан гэж тус улсын короонавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ. Шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн тохиолдлуудын 5232 нь буюу 48.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.

ОХУ-ын нийслэл Москва хотод нэг өдрийн дотор 5846 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 98522 болсон бол Москва мужид 918 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 18350 болсон байна.

Коронавирусний халдварын тоо буурахгүй байгаа ч энэ сарын 12-наас эхлэн Москва хот хязгаарлалтын шинжтэй хорио цээрийн арга хэмжээг цуцлах эхний үе шатандаа орж, ажил, үйлдвэрлэлээ сэргээнэ хэмээн 5 дугаар сарын 7 -ны өдөр Москва хотын захирагч  Собянин мэдэгдэв.

Мөн тэрээр "Спутник 24" мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа, халдварын эрсдлийг бууруулахын тулд оршин суугчдыг маск зүүхийг хатуу шаардаж байна, үүнээс өмнө хэрэгжүүлж байсан гэртээ тусгаарлах арга хэмжээг 5 дугаар сарын 31 хүртэл сунгах болно. Ажлын байрандаа очих олон нийтийн газар, ажлын байр, тээврийн хэрэгсэлд байхдаа маск, хамгаалалтын бээлий өмсөх ёстой хэмээн мэдэгджээ.  

Таны сурталчилгаа