Цаг үеийн мэдээ

     БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас  5 дугаар сарын 8–нд Монгол улсын Цагдаагийн ерөнхий газарт эмчилгээний зориулалттай нэг удаагийн амны хаалт 160 мянган ширхэг, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, эмчилгээний зориулалттай 1000 нүдний шил зэрэг 800 мянган юанийн эд зүйлсийг Эрээн хотын авто боомтоор шуурхай шалган нэвтрүүлжээ.

Эрээн хотын хилийн хяналт шалгалтын газар ногоон гарц ажиллуулж, 10 минутад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн дээрх барааг хилээр нэвтрүүлсэн байна. 

      Монгол улсын төр засаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Хятад улсад халуун гараа сунган, туслалцаа дэмжлэг үзүүлсний хариуд Хятадын худалдааны яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО, Эрээн хотын захиргаа, Жек Ма сан, Алибаба сан зэрэг байгууллага нэгж, хувь хүн тусламжийн гараа сунган Монгол улсад шаардлагатай сэргийлэлтийн эд зүйлсийг хандивлажээ.

Таны сурталчилгаа