Цар тахлын халдвараас сэргийлж хөл хорио тогтоогоод байгаа энэ үед АНУ-д халдвар тараах зорилготой "Корона үдэшлэг" нууцаар зохиогдсон тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Энэхүү үдэшлэгт оролцогчид хөгжилдөхөөс гадна хамгийн гол нь ковид-19-ийн халдвар авахаар ирцгээдэг байна. Ингэснээр тэд коронавирусний эсрэг дархлаатай болж энгийн амьдралдаа хурдан эргэн орно гэдэгт итгэдэг байна. Коронавирусний үдэшлэг зохион байгуулагчид халдвартай хүмүүсийг үдэшлэгтээ урьж авчирдаг байна.
Хориотой ийм төрлийн үдэшлэг АНУ-аас гадна Герман, Их Британид зохиогдсон тохиолдол бүртгэгджээ. Энэ оны 3 дугаар сарын сүүлээр АНУ-ын Нью Жерсид 50 гаруй хүнийг цуглуулж “Корона үдэшлэг” зохион байгуулсан 47 настай иргэнийг баривчлан саатуулж байсан байна.